EnZo


Миний шинэ блогrnМиний орон зайrnМиний илэрхийлэл

Эхлэл | Хэрэглэгчийн мэдээлэл | Бичлэгийн сан | Найзууд


Хятад импортын зарим барааныхаа татварыг бууруулна

Бичсэн 10:27, 2012-12-21

 Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/mn/e/3260

 

Хятадын Санхүүгийн яамнаас өнгөрсөн даваа гаригт “Ирэх оноос Хятад улс ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн зэрэгт ноогдуулах импортын татвараа бууруулна” гэж мэдэгджээ.

Тус яамны албан ёсны цахим хуудаст татварыг ямар хэмжээгээр бууруулах талаар цөөн зүйл дурдсан байсан бөгөөд үүнд 780 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа аж. Энэхүү татварын шинэчилсэн систем 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм байна.

Хоол амтлагч, нярайн хуурай сүү, зүрхний электрон төхөөрөмж, автомашин үйлдвэрлэлийн хэрэгсэл, батарей, резин зэрэг бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн уг цахим хуудаст жагсаажээ.

Хятадын экспорт энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 7.3 хувиар, импорт 4.1 хувиар тус тус өсчээ. Хятадын Засгийн газраас экспорт, импортын өсөлтийг 10 хувь болгох зорилт тавин ажиллаж байна.
 




{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax